`
ТӨСЛИЙН НЭР: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн гадна цахилгаан хангамжийн хүрээнд 110кВ-ын систем шинд 15Мвар хүчин чадалтай хүчдэл тохируулгын SVG тоног төхөөрөмж, ИХБ-110кВ өргөтгөлийн тоноглол суурилуулах ажил
АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ: 93 МВт оргил ачааллын хий дулааны эх үүсвэр, Техник эдийн засгийн үндэслэл, Ажлын зураг төсөл
СОРИЛТ :Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэрт өргөтгөл хийгдэж, 110кВ-ын ГОК-Г, ДАШ-аас салбарлуулан Аранжин дэд станцаар 23МВт ачаалал авах хүсэлт ирүүлсэнтэй холбоотойгоор ДҮТ ТӨХХК тооцоолол хийж үзэхэд төгсгөлийн дэд станц болох Баянхонгор дэд станцын 110кВ-ын шиний хүчдэл 92.1кВ хүртэл унах тооцоо гарсан ба иймд хүчдэл өргөх төхөөрөмж зайлшгүй суурилуулах шаардлага үүссэн.
ШИЙДЭЛ: Булган-Баянхонгор чиглэлийн хэрэглэгчдийн ихэнх хувийг айл өрх эзэлдэг тул шөнийн бага болон оройн их ачааллын зөрүү өндөр байдаг. Үүнээс шалтгаалан хүчдэлийн хэлбэлзэл өндөр байдгийг тус төхөөрөмжийн тусламжтайгаар зөрүү багатай барьж байна. Өвөрхангай аймгийн 25186, Архангай аймгийн 9086, Баянхонгор аймгийн 11886, Төв аймгийн 1628, нийт 47786 хэрэглэгчдийн хүчдэлийн уналтын асуудал шийдэгдэж, хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр хангах боломжтой болсон.
ТӨСЛИЙН ЗАХИАЛАГЧ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
ГҮЙЦЭТГЭСЭН ХУГАЦАА: 11 сар